Monday, August 11, 2014

Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй

Л.Өлзийтөгс: Тунирхал

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй
Нулимс нүднээс гардаг юм бишээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү, чи
Үгэнд л би хордчихдог юм

Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой

 http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=352

ГЭГЭЭН ХҮСЛЭН

АМАРХАН БАЙХ БОЛНО ГЭДГИЙГ БИ ХЭЗЭЭ Ч АМЛААГҮЙ.