Thursday, October 18, 2012

Богдын Лүндэн - Эмээгийн хадгалсан хуулбар


Богдын Лүндэн


Ар халхын та нар минь ээ!
Таван настай балчид хүүхдээс эхлээд хүмүүн миний нүдэнд ертөнцийн ажил төрөл, арилжаа наймаа, архи тамихи,  даалуу зүйлийн  нүгэлтэй  зүйлийг өдөр шөнийн 6 цагт ер сайн мэдэх байтлаа   ном  эрдмийг юунд үзнэ билээ? Маань мэгзэмийг юунд эс уншина билээ?
Би тав, зургаа, долоо, наймдугаар Богдын гэгээн гэж олон төрөлдөө олон удаа ийм сургаалийг ийн гаргаж билээ.
Та нар минь үзсэн ч үзээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг, харавч хараагүй юм шиг өнгөрүүлдэг байна шүү дээ.
Ар халхын та нар минь ээ!
Алт мөнгийг зүүж эдлэвээс амны хишиг заяа буянд чинь, хойд насанд чинь тамын гадас,  биенд чинь гинж болж байна. Энэ цөвүүн цагт алт мөнгийг таван цэнгээс илүү  бүү эдэл. Хэрэв миний үгнээс хэтэрч  эдэлбээс элдэв муу хортон дайсны гарт учирч зовно.
Ар халхын та нар минь ээ!
Манжын хар хятадыг ирэхэд ширдэг ширээ тавьж миний шашны хуврагуудыг доромжилж суудаг чинь бурхан шажинтай эвдэрч, хэл буруу этгээд дайсны гарт түргэн учирч болно. Хойд төрөлд чинь гурван мянган ертөнцийн галав нөхцөлддөн , очир тамгын зовлонг эдлэхийн дохио. Гэлэн тойн хуврагууд минь ээ! Хурал номын газар орхимжоо бүслээд, цавиараа хийсгээд улаан шараар алаглуулж, морь унаж, худалдаа наймаа хийж баг идээнд бригдаж, авгай хүүхдээ тойруулж явдаг чинь миний нүдэнд шарын шашныг үүлэн сүүдэр дайрч өнгөрөх лугаа адил болж байна шүү.
Энэ цөвүүн цагийн авгай хүмүүн нарын гээзг дэргэр,  үс сэргэр мөр суман дээл чинь миний нүдэнд шувуун толгойтой эрлэгийн элч лүгээн болж үзэгдэж байна.
Далай ламаас заасан зарлигтаа Банчинбогдоос өргөмжлөгдсөн алтан тамгыг орой дунд адис болгон даръя гэж суувч ер болохгүй байна. Энэ цөвүүн цагийн  бүстэй бүсгүй хүмүүн нарын гэзэг үсний залгаа шар цацаг зүүсэн чинь миний нүдэнд биеийг чинь хар эрээн могой бүсэлсэн болж үзэгдэж байна.  Хойд насандаа тамын цагдаа,  хоолойд чинь ороолт, хөлөнд чинь гинж тушаа болж очир тамын уяанд ороогдож байна. Аав ээжийгээ  хайрласан халиун хонгор үсэнд чинь элдэв зүйлийн бүс, муу юмуудыг юунд их зүүсэн билээ. 

No comments: