Friday, January 25, 2013

Олон улсын хувийн эрх зүй хичээл- Тэгш эрх гэж юу вэ? Эссэ



Тэгш эрх гэж юу вэ?
Хїн бїр тэгш эрхтэй, гэхдээ бїх зїйлд биш[1]
Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрх, хуулийн өмнө адил тэгш[2] бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.  Тэгш эрх гэдэг бол хїн бїрд яг адил буюу эрх тэгш хандах зарчим мєн. Хїмїїс авьяас билэг, ур чадвар, гадаад байдал, дуртай зїйл зэрэг ихэнх шинжээрээ хэзээ ч яг адил байдаггїй. Тэгэхээр ямар утгаараа хїмїїс тэгш эрхтэй байх вэ? Хїмїїст хэзээ ямар їед эрх тэгш хандах нь зїйтэй вэ? гэдэг л гол асуудал. Тэгш эрхийн їндсэн тєрлїїд нь ёс суртахууны, хууль зїйн, улс тєрийн, эрх тэгш боломжоор хангагдах, аливаа їр шимийг эрх тэгш хїртэх зэрэг ба эхний гурван тэгш эрхийг хүн заавал эдэлнэ.
***
Дэлхийн тїїхийн дийлэнх хугацаанд тэгш эрх гэдэг ойлголт ёс суртахууны зарчмын хувьд їгїйсгэгдэж, эсвэл бодит байдалд їл нийцэх зїйл хэмээн гадуурхагдаж байсан. Баяд ноёд, язгууртанууд болон тариачид, харц ардын хооронд ялгаатай хууль їйлчилж байсан бєгєєд хумууст ялгаатай хандах нь хэвийн їзэгдэл байжээ. МЭЄ 4-р зуунд  анх Аристотель[3] “Аливаа асуудлын хувьд тїїнд холбогдох бїхий л талаар адил тэгш хїмїїст ялгаатай хандаж болохгїй” хэмээн єгїїлсэн байдаг.Хїн тєрєлх чанарын хувьд эрх тэгш боловч улс тєрийн засаглалын їед тэр нь єєрчлєгддєг.[4] Тиймээс хїн тєрєлх чанарын хувьд амьд явах, эрх чєлєєтэй байх, ємчтэй байх эрх бїх хїмїїст адил заяах ёстой гэж їзсэн. Энэ зарчимд тулгуурлан Америкийн Эрх Чєлєєний Тунхаглалд “хїн бїр эрх тэгш заяагдсан” хэмээн тодорхойлсон нь бий.
XIX зуун бол тэгш эрхийг хэрэгжїїлэхийн тулд боолчлолыг устгах, хуулийн ємнє эрх тэгш байх, иргэн бїр саналаа єгєх эрхтэй байх замаар улс тєрийн тэгш эрхийг хангах зэрэг зарчмуудыг хэрэгжїїлэхийн тулд тэмцэж байсан їе. Гэсэн ч олон оронд одоог хїртэл эмэгтэйчїїд санал єгєх эрхгїй, хар ба єнгєт арьстнуудыг улс тєр, ємчийн тэгш эрх, арьс єнгєєр ялгаварлан гадуурхах нь түгээмэл байдаг.  
XX зуунд социализм, коммунизмын сэргэлттэй холбоотойгоор тэгш эрхийг “материалаг тэгш эрх” буюу їр дїнгийн тэгш эрхтэй холбон їзэх болсон. Мєн тэгш эрх тэгш боломжийн тухай ойлголт їндэслэгдсэн боловч аажимдаа їр дїнгийн тэгш байдалтай бараг ижил єєр ойлголтоор солигдсон юм.
Тэгш байдал бол өнгөрсөн болон одоо үеийн олон ард түмний туйлын хүслэн байсан ч аль ч нийгэмд тэгш биш байдал байсаар ирсэн. Тэгш биш байдал олон янзаар илэрч байдаг. Нас, хүйс, арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг хүртэл тэгш биш байдлын үндэс болдог.
Манай улсын хувьд монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.[5] Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй[6] оролцоно хэмээн заажээ.
***
Аливаа нэгэн зүйл заавал тэнцвэртэй байж сая жинхэнэ утгаараа төгс болдог.  Аль нэг нь дээшлэх эсхүл доошлоход л байдал буруугаараа эргэнэ. Ардчилсан гэх тодотголтой “хөг”ийн энэ нийгэмд тэгшээсээ хазгай нь  олон болжээ. Улс бүрийн үндсэн хуулинд зааснаар хүн  бүр тэгш эрхтэй байдаг ч бодит байдалд эрхтэй гэсэн заалт болгон  нь эрхгүй хэмээн заасан мэт санагдана. Нэг л их цаасан дээрх зүйл заалтууд, үүнийгээ амьдралд хэрэгжүүлж чадахгүй  байж тэгш байдал, тэгш эрх яриад хаа холдох вэ дээ. Хоёр ухраад нэг урагшилж байтал нэг л өдөр бүгд “тэгш эрх”-тэй болно. Энэ бол жинхэнэ үнэн.





[1] Эдмунд Бурке Английн философич
[2] Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1-р зүйл
[3] Эртний Грекийн философич
[4] Жонн Лук Английн философич
[5] Монгол Улсын Үндсэн Хууль II-р бүлэг 14 зүйл 1 заалт

[6] Монгол Улсын Үндсэн Хууль II-р бүлэг 14 зүйл 11 заалт

1 comment:

Anonymous said...

Тэгш эрхийг тэгш хангамжтай холиод байгаа юм уу даа. Одоогийн байгаа нийгэм маань түрүүний нийгэмтэйгээ харицуулахад эрхийг нь эдлүүлж байгаа юм шиг. Хуучи хүний сайн муу явах нь 100 хувь дарга нараас , Москвагаас хамаардаг байсан бол одоо хүний сайн муу явах нь өөрөөс нь бараг хамаардаг болчихсон шүү дээ.