Friday, January 25, 2013

Соёл судлал хичээл-Монгол ёс



Монгол ёс
 1.Төр бүтээх ёс
2. Хууль бүтээх ёс
3. Төрийн албаны ёс
4. Төрийн зан үйлийн ёс
5. Элчин харилцааны ёс
6.Төрийн бэлэгдлийн ёс
7.Төрийн соёрхолын ёс
8.Төрийн хувцаслалт,онцлох эд өлгийн зүйлийг хэрэглэх ёс            /судлаач /
1 .Нарийн зохион байгуулалт бүхий бүтэц
2.Чанд дэг журам,чанд сахилга
3.Итгэх ,итгүүлэх арга
4.Чин санаа ,үнэнхүү зүтгэл
5.Үнэч шудрага ,ил тод байх
/түүхч    И.Цоодол      “монголын түүхийн мянган гайхамшиг “/
                              Хаан хүний 35 эрдэм
1.Сайн бүхний үндэс-билэг оюун мөгсөх
2.Энэ ба хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих
3. Буяны дээд багшийг шүтэх
4. Буруу явдалтай хйлэнцэт  нөхрийг дэвчих
5. Гэм бүгдийг гарах орон буруу үзлийг тэвчих
6.Шалтгааны үрийн барилдлагыг мэдэх
7.Эрдэм билэг төгөлдөр итгэмжит нөхрийг шүтэх \
8.Эрдэмтэй ,эрдэмгүй сайн муу ардыг ялган таних
9.Худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үл барих зохист утгаар шинжих
10.Арга башир ихтэй ач тусйиг үл санагч муу нөхрийг дэвчих
11.Номийн ёсоор явах
12.Олон түмнийн сэтгэлд нийлэмтэй уран яруу өгүүлэх
13.Эрдэм билгийн дайсан залхуу хойргыг дэвчих
14.Аливаа үйл хэргийг үйлдэхийн өмнө нягтлан шинжих
15.Хэр хэмжээтэй зоог барих
16. Бууран доройтохын үндэс-үлэмж нойрыг дэмжих
17.Эм хүний үгэнд үл орох
18.Өтгөс,нялхас,дорой буурайг үл хууран мэхлэх
19. Уур хилэнг сайтар дарж, номхон хилэнцгүй байх
20.Хотол сайн явдал төгсөх
21.Эцэг эх болон амраг саднаа хайрлах
22.Ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх
23.Албат иргэдээс татвар авахгүй байх
24.Хэрцгий догшин авиргүй,урсгал зөөлөн сэтгэлээр ард олноо жаргаах
25.Өвөг дээдэсын өв уламжлалыг хадгалан хамгаалах
26.Хамаг амьтаны тусын тулд өглөгт хичээх
27. Цаг үргэлж үнэнийг өгүүлэхийн хичээх   
28.Тачаал шуналын сэтгэлийг үл хэрэгсэх
29. Чухал дээд гуравыг шүтэх
30. Сайн нөхрийг шүтэх
31.Үр хүүхэдээ хайрлан энхэрийлж,сайн мөрд оруулах
32.Ард олоноо асран тэтгэх
33.Албат иргэдээ номчлон тэтгэх
34. Өөрийгөө болоод бусадыг арван буянт мөрд оруулах
35. Дээдийн номыг дэлгэрүүлэх         / түүхийн сурвалж/

                                          Хатан хүний 15 эрдэм  
1.Номын ухаант шинж бүрдсэн
2. Өнгө үзэсгэлэн гоо сайхан бүрдсэн
3. Санаа сэтгэл ариун сайхан
4.  Эсгэх, оёход уран
5. Ачлалт тахимдуу
6. Энэрэлт эевэргүү
7. Үйлээ амар бүтээгч
8.  Ааль араншин  сайтай,найрсаг найрамдуу
9.  Хүндэлж зочломтгой
10. Ухаалаг хэрсүү
11. Үг сонсогч
12. Ачдын хишиг дэлгэр
13. Барьсан идээ ариван өгөөтөр
14. Урваж хоёр үл аашлагч
15. Ичгүүр сонжуур лугаа төгөлдөр\МААЗ,аман өв  /
   Чингис хааны “9 эрдэм”сургаал
1. Бусдын зовлонг бие дор эргэцүүлэх
2. Буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах
3. Булт хүнийг өргөж хүндлэхийг хичээнгүйлэх
4. Бодох шинжих бодлого ухааныг нарийвчлах
5. Буцаж булгихыг үхэвч үл үйлдэх
6. Бузар очид дор согтууран үл живэх
7. Бусадын эд дор ховдоглон үл горилох 
8. Буруугаа эргүүлж ичиж эмээхыг мэдэх
9. Бусчирыг засахад зориг үл шантрах /МААЗ. Аман өв /
                                 Монгол айлын 4 ёсон
1.Эцэг асралтай
2. Эх энэрэлтэй
3. Дүү бишрэлтэй
4. Хүү тахимдуу
/эртний судар “гурван үсэгт номонд “/
                                Монгол хүний 5үүрд
1.Өршөөл
2. Журам
3. Ёслол
4. Мэргэн
5. Бат
                                   Монгол хүний эрхэмлэх 6 зүйл
1. Үнэн бат журамыг үргэлж хичээж явах
2.  Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэл мэргэн номийг үргэлж тогтоож тунгааж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхэрүүлж явах
/МААЗ,аман өв/
                         Монгол хүний 9 эрдэм
1. Бусдад элэгсэг хандах
2. Буруу тэрс  явах
3. Хүний амьдралыг соёрхон хүндлэхгүй
4. Бодох нягтлах ухааныг хослох
5. Буцах булцахыг үл үйлдэх
6. Бузар ужиг согтууралд үл өртөх
7. Бусдын эд баялагт үл горилох
8. Буруу үйлээ наминчлахүй
9. Бусдыг засахад журам ёсоор хандах
                                         Монгол хүний 10 эрдэм
Дайнд баатар
Далайд усч
Номонд мэргэн
Нойронд сэргэг
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Хуйланд шудрага
Хуриманд цовоо
Дээдэд зусаргүй
Доодод ширүүнгүй   
                                    Эцэг хүний 5 эрдэм
1. Уужим ухаан
2.Хатан  зориг
3. Бат журам
4. Өрх гэрийн түшиг
5. Үр хүүхэдийн сүр сүлд
                                Гэрийн эзний 5  журам
1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв найр
5. Эрхэм ёслол
                                   Эцэг хүний хориглох 8 зүйл
1. Бор дарсанд үл шүнах
2. Болчимгүй үгэнд үл автах   
3. Болох болохгүй хэргийг үл сэдэх
4. Богд чингисын сургаалд үл тэрэслэх
5. Үр хүүхэдээ үл хараах
6. Үнэн ханийг үл гомдоох    
7. Үйлийн хэцүүгээс үл шантрах
8. Үйтэн хуарын өнгөнд  үл автах
                              Эх хүний  9 эрдэм
1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
5. Ханьдаа түшигтэй
6. хадамдаа элэгтэй
7. Найрандаа дуутай
8. Насанд ерөөлтэй
9 . Нартад буянтай
                              Эхийн захиа үг
Гангараг өвлийн хүйтэнд
Даарч хөрөхийг мэдэж ав
Хатуу ширүүн ажилд
Зовч зүдэрхийг мэдэж ав
Айл аймагтай эв эвтэй яв
Ах дээдсийг хүндэлж яв
Алив муугаас сэргийлж яв
Ач үрсээ дэлгэрүүлж яв
Амар цэнгэн жаргахийн
Ашдийн захиаг хэлье
                            сайн хүнд санах санаа 9 буй
Үзэхүйд гэгээнийг сана
 Сонсохуйд цэцнийг сана
Царайд дөлгөөнийг сана
Байдалд бишрэлтийг сана
Хэрэгт хичээнгүй сана
Сэжгэлэхүйд асуухуйг сана
Хилэн зовлонг сана
Эд олохуйд журмийг сана 
                              Эхнэр хүний 8 хориг цээр
1.Эхнэр эмэгтэй хүн нь эцэг эх,эр нөхөр айлчин гийчнийг үл хүндлэхийг цээрлэх
2. Эхнэр хүн үс зүс,биеээ чанд хаяхыг цээрлэх
3. Үр хүүхдээ асарч энэрэхийг,огоорохийг цээрлэх
4. Хов зөөж хэрүүл өдөхийг цээрлэх
5. Үйлд муу байхыг цээрлэх
6. Эхнэр хүн эрт унтаж,орой босохыг цээрлэх
7.Эхнэр нь эрийн ар худрагаар бусадтай самуурахыг цээрлэх
8.Залхуу назгай гэр орноо хөглөрүүлэхийг цээрлэх
Эр хүний 10-н эрдэм
1. Номд мэргэн
2. Нойронд сэргэг
3. Үйлэнд уран
4. Үгэнд цэцэн
5. Дайнд баатар
6. Далайд усч
7. Хуулинд шударга
8. Хуриманд цовоо
9. Дээдэд зусархуй
10. Доодод найртай
Сайн эр хүний 9-н шинж
1. Зуурдын биш чадалтай
2. Хуурын дуучин /үл эцэх/
3. Холын ухаантай
4. Ариун нинжин сэтгэлтэй
5. Төгс эрдэмтэй
6. Ухааны зоригтой
7. Галбир төгс
8. Үнэнч шударга
9. Амьдрахаа мэддэг
Эр хүний 7 ёс
1.    Ажил хөдөлмөрч
2.    Оюун ухаан
3.    Эрүүл энх
4.    Эв нөхөрлөл
5.    Сайхан сэтгэл
6.    Өндөр ёс дэглэм
7.    Шударга ёс
Эр хүний 3 чанар
1. Сайн санаа
2. Сайн үйл
3. Ариун үйлс
Бүсгүй хүний 15 эрдэм
1.Номын ухаант шинж бүрдсэн
2. Өнгө үзэсгэлэн,гоо сайхан зүстэй
3. Санаа сэтгэл ариун сайхан
4. Эсгэх оёход уран
5. Ачлалт тахимдуу
6. Энэрэлт эевэргүү
7. Үйлээ амар бүтээгч
8. Айл араншин сайтай найрсаг,найрамдуу
9. Хүндэлж зочломтгой
10.Ухаалаг хэрсүү
11. Үг сонсогч
12. Ашдын хишиг дэлгэр
13. Барьсан идээ арвин өгөөмөр
14. Урваж хоёр үл аашлагч
15. Ичгүүр сонжуур лугаа төгөлдөр
Эм хүний 8 эрдэм
1. Гэрлээгүй боловч хүслийн эрхээр үл олдох
2. Эр бээр бусдыг сэтгэхэд атаархахгүй
3. Шалдир балдиргүй
4. Үнэн өгүүлдэг
5. Санаа зохист бөгөөд буруу үзэлгүй
6. Язгуур зохилдсон
7. Хүүтэй
8.Цог их
Сайн хүүхний 6 шинж
1. Оюун төгөлдөр
2. Санаа сайтай
3. Тангараг төгөлдөр
4. Уран
5. Хөдөлмөрч хичээнгүй
6. Ертөнцөд мэргэн байх
Эхнэр хүний 5 муу гэм
1. Эр бүгдийг сэтгэх
2. Бусад эхнэрт атаа жөтөө ихтэй
3. Санаа муу
4. Харамч 
5. Үргэлж зохилдохгүй үйл үйлдэх
Жирэмсэн хүний хориглох 5 зүйл
1.Суух дор хэлбийх үгүй
2. Хэвтэх дор гажих үгүй
3. Зогсох дор галжийх үгүй
4. Аман дор гашуун үгүй
5. Чихэн дор хов үгүй
Эр хүний сайн шинж
Эр хүний сайн шинж
Эд малаа хайрлан өсгөгч
Эцэг эхийн сургаал авагч
Төрийн зоригийг ёсоор гүйцэтгэгч
Төвийн шударга
Ах дүүдээ ая талтай
Мэргэн цэцэн
Гэргий хүүхдээ тэтгэгч
Гэндэж үл чалчигч
Хэнд ч ялгалгүй эелдэг найртай
Хэрсүү даруу нөхөртөө тусч
Худал хулгайд дургүй
Уур ундуу өчүүхэн ч байхгүй
Алс хойтоо бодогч
Архи дарсанд үл шунагч
Эр хүний муу шинж
Ах дүүдээ хэдэр ядар
Ахуй төрхөөрөө тэнэгэрхүү
Эцэг эхээ үл анзаарагч
Эхнэр хүүхдээ дэндүү дагалдагч
Үр хүүхдээ сургадаггүй
Айл амьтнаар хэсэгч
Архи дарс эрж уугч
Аливааг орхигдуулж адал муухай авирлагч
Хулгай хийж баригдан зовогч
Худал хэлж мэгдэн ичигч
Эд хөрөнгөндөө үрэлгэн
Өр зээлд ороогдогч
Өрөөл бусдын гэр орныг үймүүлэгч
Эм хүний сайн шинж
Буруу явдлаар үл явагч
Сайхан гоо өнгө зүстэй
Санаа сэтгэл цэцэн дөлгөөн
Эсгэж оёход уран
Самбаа санаачлага ихтэй
Ачит эцэг эхээ машид хүдэтгэгч
Ах дүү нартайгаа зохицон найрамдаж
Аливаа хэргийг амар бүтээгч
Ааль зан сайхантай
Гэр орондоо цэвэр цэмцгэр
Гийчин зочноо хүндэтгэгч
Гэндэж буруу үл чалчигч
Ахас ихсийн үгийг сонсогч
Хүнд эелдэг даруу
Амны идээ үл таслагч
Үүр цайхын өмнө эртлэн босоод
Үс зүсээ угаан засагч
Үйлийг үйлдэн үдэш орой унтагч
Уршигт хов үл зөөгч ухаан ихт эхнэр сайн
Эм хүний муу шинж
Эцэг эхрүүгээ зөрчин хэрэлдэгч
Эр нөхрөө хочлон муулагч
Үс зүсээ үл янзлагч
Үр хүүхдээ үл сургагч
Үгийн хов хөөцөлдөн
Хэдэр хэрүүл аашлагч
Эд эсгэж эс урлагч
Эрт унтаж,орой босогч
Гийчин зочинд эвгүй хандаж
Аяга шанагаа хаялан хангинуулагч
Ач үрээ шалгаацан өдөгч
Үс бие зараа мэт
Угаах арчихаа мартаад
Уг гэр нь хөглөрсөн
Эд юмаа бүрэлгэгч
Эрээгүй идээ мэт самуурагч
Хүүхэд хүмүүжүүлэх 10 зарчим
1. Хүүхдээ зөв хайрла
2. Хүүхдээ хамгаалж яв
3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ
4. Хүүхэдтэйгээ үйл хий
5. Хүүхэдтэйгээ хамт тоглож наад
6. Хүүхэддээ амьдрах ухаан заа
7. Хүүхэддээ өөрийнх ньхүчийг хэл
8. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө
9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу
10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга
Хүүхэд сургах 4 зарчим
Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана
Хэлж чадмагц эрхлэх үл гаргана
Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна
Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих, эцэг эхээ хүндэтгэхийг сургана./То Вангийн 3 үсэгт сургаал.1735/
Хүүхдийн цээрлэх 6 зүйл
1. Гашуунаар бүү тэтгэ
2. Амттанаар бүү цутга
3. Өнгөнд бүү гялбуул
4.Тансагт бүү умбуул
5. Улайг бүү үзүүл
6. Нойронд бүү автуул
Эрхэм сайн хөвгүүний ёс
Эцгийн сургаалаар явагч
Эрдэм билэг сурах дуртай
Энхрэх ухаантай хөвгүүн сайн
Ах дүү хэнд ч аятай
Алинд ч зарсан ялгуун сайн
Ааль зан дөлгөөн номхон
Уургүй шударга хөвгүүн сайн
Алиа наадамд дургүй
Арга санаанд цэцэн сайн
Аж төрхөд маш зүтгэлтэй
Ашид бүтэмжтэй хүү сайн
/Тоть шувууны сургаал/
Муу хөвгүүний шинж
Эцгийн сургаалаар үл явагч
Эгнэгт тэнэг бөгөөд хэдэр
Эд малаа нуун худалдваас эгэлд муу хөвгүүн мөн
Алиа болоод эрх танхи
Ах эхсийг хараагч
Алинд ч зарваас огт үл хөдлөх нь
Адгийн муу хөвгүүн мөн
Аяган дахь идээгээ чандлан
Айлын идээнд гүйгч
Алив хов үгсийг зөөгч
Асар муу хөвгүүн муу
/Тоть шувууны сургаал/
Эрхэм сайн охины ёс
Сайхан гоо зүстэй бөгөөд
Санаа сэтгэл номхон дөлгөөн
Саруул ухаантай охин сайн
Эхийн сургаалаар явагч
Эгч дүүтэйгээ эвтэй
Эсгэх оёход уран бол
Эрхэм сайн охин мөн
Алиа наадамд дургүй
Ахуй биеэ хичээн хадгалаад
Ах ихсийг зэргээр хүндлэгч
Уур хилэнгүй охин сайн
/Тоть шувууны сургаал/
Муу охины шинж
Асар муу охины шинж
Авир дүр нь чөтгөр мэт
Ааш зан нь сармагчин мэт
Асар ууртай охин муу
Ачит эцэг эхээ сургахад уурлан
Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч
Алиа наргианд маш баясан айл хэсэгч охин муу
Үйл хйихэд дургүй
Үг хов хэлэхэд дургүй
Үргэлж гэрт гадаа яншин дуулагч
Үл бүтэх охин муу
Айж ичихийг үл мэдэн
Ажиггүй шалиг үг хэлэлцэн
Аливаа самуун садар явдалтай
Аашгүй охин муу
/Тоть шувууны сургаал/
Залуу хүний эевэргүү ёсон
1. Эрдэм сургаалд дуртай
2. Бие мах бодийг боловсруулах
3. Сайн нөхөрт магтагдах
4. Ойртогсдыг дээш татах
5. Чальчаа үгтнээс дутаах
6. Хоосон магтаалыг хэрэгшээхгүй
7. Муу чвдалтанд жигшигдэх
8. Муу сурталыг буруушаах
9. Эцэг эхэд сайшаагдах
10.Угсаатны шаштирыг эрхэмлэх
11. Өвөг угсаатанд зүтгэлтэй
12. сайн сурталыг боловсруулах
13. Залихай нөхрийг хичээнгүйлэх
14. Сул үгтнийг өнгөлөх
15. Амар суухыг бодох
16. Хээнцэрлэн засахыг хэрэгсэхгүй
17. Мэдэл ухааныг ээрэх
18. Хүний нарыг таслах
19. Хүний ухамсарыг хүндэтгэх
20. Мэдэх чадахад дурлах
21. Хоосон завсарыг хөнгөвчлөх
22. Хүнд магтагдахыг эрхлахгүй
23.Бусдын шүүмжлэлийг хахрахгүй
24. Өнгө ашгийг оошоохгүй
25. Үнэн эрдмийг нягтлах
26.Гол ёсыг хүндэтгэх
27. Хүчлэн бүтээхэд чармайх
28. Соёл өөдлөхөд дурлах
29. Амар жаргалыг бүтээрэх
30. Хоосон алдарыг хүндэтгэхгүй
31. Сохор сүсгийг хайхрахгүй
32.Талаар үйлсийг шамдахгүй
33. Бусдын сайныг хүсэх
34. Олны тусад хүчлэх
35. бэрх зүдрэлээс зайлахгүй
36. Сайн явдалд шүлхтэх
37. Сул суухад дургүй
38. Залхуу сурталыг холдуулах
39.Зусар хүнээсдутаах
40. Хамт завхайрагчдыг зайлуулах
/Л.Түдэв Дал сонин/

Залуу хүний сөргүү ёсон
1. Эрдэм сурлагаас дутаах
2.Угсаатны шастирыг хөнгөлөх
3. Хүний ухамсарыг хахрахгүй
4.Соёл өөдлөхийгшамдахгүй
5. Сул суухад дургүй
6. Хоосон магтаалыг эрхэмлэх
7. Амар суухыг хүндэтгэх
8. Өнгө ашигт дурлах
9. Бусдын сайнд дургүй
10. Бие мах бодыг хэрэгшээхгүй
11. Өвөг угсаатныг бодохгүй
12. Мэдэх чадахыг хүсэх
13. Амар жаргалыг хүсэх
14. Залхуу сурталыг боловсруулах
15. Муу явдалтанд зүтгэлтэй
16.Хээнцэрлэн засахад дурлах
17. Үнэн эрдмийг холдуулах
18. Олны тусыг холдуулах
19. Сайн нөхөрт жигшигдэх
20. Сайн сурталыг хэрэгсэхгүй
21. Хоосон алдарт нягтлах
22. Хоосон алдарт хүчлэх
23. Зусар хүнд магтагдах
24. Муу сурталыг боловсруулах
25. Мэдэл ухааныг хөнгөвчлөх
26. Гол ёсныг хүндэтгэхгүй
27. Бэрх зүдрэлээс дутаах
28. Ойртогсдыг буруушаах
29. Залихайнөхрийг ээрэх
30. Хүнд магтагдахыг хүндэтгэх
31. Сохор зүсгээс зайлахгүй
32. Хамт завхайрагчдыг дээш татах
33. Эцэг эхийг хичээнгүйлэхгүй
34. Хүний найрийг эрхлэхгүй
35. Хүчлэн  бүтээхгүй хайхрахгүй
36 Сайн явдалыг зайлуулах
37. Чалчаа үгтнийг таслах
38. Сул үгтнийг  таслах
39. Бусдын шүүмжлэлд чармайх
40. Талаар үйлст шүлхтэх
/Л.Түдэв Дал сонин/
Багш хүний 10 эрдэм
1. Эрдмээр их илүү байх
2. Тун дөлгөөн
3. Нэн энэрэнгүй
4. Ном эрдмээ маш сайн мэддэг
5. Оюун ухааны хөгжлөөр онц сайн
6. Буруугаас зөвд чадамгай орж чаддаг
7. Өгүүлэхдээ тун мэргэн,зүйрлэхдээ бүрэн төгс байх
8. Уйгагүй их хөдөлмөрч,сэтгэл нь үйлэндээ шингэсэн
9. Залхууг их тэвчдэг байх
10.Олон дахин номлохдоо хэзээ ч үл хойргошдог байх
Шавь хүний 9 шинж
1. Шударга чанар
2. Оюун төгөлдөр
3.Хичээнгүй
4. Бишрэхүй
5. Сэтгэл тогтоох
6. Номын утгыг сайтар мэдэх
7. Ном сонсох цагт сэтгэлээ зориулахуй
8. Ном хийгээд ном номлогчид бишрэх
9. Гэмийг огоорч сайн номлолыг барихуй
Шавийн ёс
Ном номлох хичээлд суувч чихээр сонсохгүй байх
Чихээр сонсовч буруу ойлгох
Зөв тогтоосон ч утгыг нь умартах /3 гэм/
Чихээ чангалж
Сэтгэлээ чиглүүлэх
Сэтгэлээ төвлөрүүлж сур
Шавийн билэг чанар
Шударга чанар,
Төгс оюун,
Үнэн бишрэгч
Сонсох,сурахын ач тус
Баясагалангийн нүдээр үз
Үгсийн рашааныг уу
Бишрэлийн чин зоригоор сэтгэ.
6 хурам мэдэхүй
Өөрийгөө өвчтөн мэт үз
Багшийгаа эмч мэт үз
Номыг найруулсан эм мэт үз
Ном сурахаа өвчин эдгэсэн мэт үз
Ном хүндэтгэхээ гэгээрсэн мэт үз
Сурсанаа түгээхийг ач тус гэж мэд
10 цагаан буян
1. Амийг аврах
2.Эс өгсөнийг авахыг тэвчээд өглөг өгөх
3. Буруу хурцалыг тэвчээд журмыг сахих
4. Худал үгийг тэвчээд зохицуулан өгүүлэх
5. Хов үгийг тэвчээд шударга өгүүлэх
6.Ширүүн үгийг тэвчээд зөөлөн өгүүлэх
7. Залихай үгийг тэвчээд зөөлөн өгүүлэх
8. Хорт сэтгэлийг тэвчээд өршөөнгүй хандах
9. Хомхой сэтгэлийг тэвчээд жирийн хүслэнг хангах
10.Буруу үзлийг тэвчээд үйлийн үрийг итгэмжлэх
10 хар нүгэл
1.а Биеэр хийх нүгэл
Амьтны амийг таслах
Эс өгсөнийг авах
Хүслээр буруу хурицах
1.б Үгээр хийх нүгэл
Худал үг
Хов үг
Ширүүн үг
Залихай үг
В.Сэтгэлээр хийх нүгэл
Хорт санаа
Хомхой шунахай санаа
Буруу санаа







     

No comments: