Friday, January 25, 2013

Дэлхийн түүх соёл иргэншил хичээл -ИУДАЙЗМ





ИУДАИЗМ
  
ИУДАИЗМ бол еврейчуудын шашин шүтлэг төдийгүй тэдний оюуны соёл иргэншлийн элемент юм. Тэр нь 7 үндсийг агуулдаг. 
1. БУРХАНЫ ТУХАЙ СУРГААЛЬ. 
2. ХУВЬ Х
ҮН БОЛОН НИЙГМИЙН ЁС СУРТАХУУН. 
3. ЁСЛОЛ, ЗАН ЗАНШИЛ УЛАМЖЛАЛУУДЫН СИСТЕМ. 
4. ХУУЛИУДЫН ЭМХЭТГЭЛ. 
5. АРИУН НОМ. 
6. БАЙГУУЛЛАГА БУЮУ СИНАГОГ. 
7. ЕВРЕЙЧ
ҮҮД БОЛОН ИЗРИАЛ УЛС. 

1. Тэдний бурхан бол ганцхан ЯХВЕ\БОГ\ бурхан. БОГ олон ард т
үмнүүдээс ганцхан Изриалийг л сонгосон. Учир тэд л өөртөө тохиолдслн гай зовлон, бэрхшээлийг даван туулж чадах учраас гэж үздэг. Изриальчууд БОГ-т хүчин зүтгээд зогсохгүй түүний хүслийг хэгэржүүлнэ. Бусад ард түмэнд үнэнийг дамжуулж эцэст нь нэг зорилготой, шинэ амьдралыг цогцлоох ёстой. 

2. Изриальчууд дэлхийн т
үүхэнд гарч ирсэн өөрийн хувь тавилангаа хүлээн зөвшөөрсөн ганц ард түмэн учир нарийн чанд зохион байгуулагдах ёстой. Еврейчууд сонгогдсон, дараа нь самуурсан, үүнийхээ горыг амсаж мөрдөгдөж хавчигдсан, зовлон асар их амссан. Тиймээс өөрийнхөө газар нутаг дээр нэгдэх ёстой. Яагаад ганцхан еврейчууд ийм өндөр амжилтанд хүрдэг вэ? гэвэл 2 шалтгаан байна. 1. Өвөг дээсийн ГЕНИ, тэдний үлдээсэн хүмүүжлийн үзэл суртал. 2. Маш их гай зовлон үзэж туулж өнгөрүүлсэн, эцэст нь даван туулсан тэдний түүх нь Еврейчуудийг ийм өндөрлөгт хүргэжээ. Хүний хувь заяа, амьдрал нь ирээдүйн 3 сургааль буюу АЧ ХАРИУЛАХ, ҮХЭШГҮЙ, ВОСКРЕССИЙ буюу үхээд буцаж сэргэх \мөнхийн галаас аврагдах\ 

3. М
өргөл бол БОГ-ХҮН хоёрын дунд гүүр нь болдог. Бид зөн билигийн тусламжтайгаар түүнийг мэдэрдэг. Мөргөл ёслолоор БОГ-ийг алдаршуулдаг.

4. Еврейчуудын дагаж м
өрдөх хуулиудын эмхэтгэл Синагогд нь хадгалагддаг. 

5. ТОРА гэдэг судар Синагог б
үрт 1 хувь хадгалагддаг. Тора нь еврейчуудийн түүхийг Моисейн үхэл хүртэл бичсэн. Тора гэдэг нь эртний иврит хэлээр удирдах, сургах гэсэн үг \латин хэлээр доктрина\ ТОРА-д БОГ-ийн тухай, хүний ёс суртахууны тухай өгүүлсэн байдаг. МИЦВОТ буюу сайн зүйл хийх хүн болох ёслол зэрэг олон зүйлийн тухай байдаг. ТОРА-гаас үндэслэн Библи болон бусад эртний эх сурвалжууд бий болсон гэж дүгнэж болно. Тухайлбал “Хуучин гэрээ” ном нь Тора - эртний еврейн гарал үүсэл, үлгэр домог, шашны ёс зүйг оруулсан бол Агиограф – тэр үеийн магтаал туульс, Лүндэч – ЯХВЕ бурхан, түүнийг лүндэнг буулгахаар ирсэн 12 зөнчийн тухай байдаг. Эдгээр 3 хэсэг хэдэн зууны турш бичигдэн, уламжлагдан ирсээр МЭӨҮ зуунд бүрэн эмхэтгэгдэн гарснаар Еврейчүүд монотеист хэлбэрийн шашин шүтэх болжээ. “Хуучин гэрээ” хамгийн анхны олдвор нь Изриаль улсад байдаг Сөнөсөн тэнгис гэдэг газраас 1947 онд олдсон бөгөөд он цагийг нь судлаачид МЭ 90-100 онд холбогдон гэж дүгнээд “КУМРАНЫ БИЧИГ” гэж нэрлэжээ. 

6. СИНАГОГ: Еврей
үндэстний цуглардаг цорын ганц гэр бол Синагог болно. Сионизмд Синагогийг 3 үндсэн үүрэгтэй гэж үздэг. 1. Мөргөл, сүм хийдийн үүрэгтэй. Энд хүмүүс нийтээрээ хүрэлцэн ирж мөргөх нөхцлийг бүрдүүлсэн байдаг. 2. Иудаизмын сургаалийг номлодог сургуулийн үүргийг гүйцэтгэдэг. Хүүхдүүд, насанд хүрсэн цагаач, шилцин суурьшигчид ЕВРЕЙ ХҮН БОЛЖ ХҮМҮҮЖИХ сургалтын бааз болох ёстой. 3. Ард түмний гэр орон болдог. Дэлхийн хаана ч гэсэн нэг Еврей нөгөөгөө олохдоо Синагогоос л олж болно гэж дүгнэдэг. Тиймээс Синагог нь ард түмний нэгдсэн нийгэмлэг болдог бөгөөд Синагог бүрийг нэг байгууллага захирдаггүй бүгдээрээ тусдаа биеэ даасан эрх мэдэлтэй, харин. Иудаизмын болон Сионизмын сургаалиараа нэгддэг. 
.

No comments: