Friday, January 25, 2013

Дуучин Ч. Амаржаргал “Нартад ганцхан ээждээ” дууны үг





МУСТА, Ая зохиогч, дуучин Ч. Амаржаргал

“Нартад ганцхан ээждээ”


Уужуу холын газраас санан санасаар ирэхэд

Уяхан хонгор ижий минь та  саравчлан саравчлаад тосдог юм аа

Уух цайны амтанд нь сэтгэл хорогдоод байна аа

Уйлахад нулимс тосдог ээж надад байдаг юм аа



Аргаар аргаар хорвоогийн

Аясаар л явна даа охин чинь

Аргадаад үнсдэг ижий минь та

Амар мэнд сууна уу даа

***

Их л алсын газраас үгүйлэн үгүйлсээр ирэхэд

Ивийн сайхан ижий минь та үнсэн үнссээр угтдаг юм аа

Ирээд хаашаа ч буцалгүй таньдаа л хорогдоод байна аа

Инээхэд жаргал нэмдэг ээж надад байдаг юм аа



Аргаар аргаар хорвоогийн

Аясаар л явна даа охин чинь

Аргадаад үнсдэг ижий минь та

Амар мэнд сууна уу даа

***

Дэндүү уудам нутагтаа дуулан дуулсаар ирэхэд

Дээжээ өргөөд ижий минь та уйлан уйлсаар золгодог юм аа

Дэлгэсэн хадагны тань ууранд бодол уусаад байна аа

Дэлхийн хаанаас ч олдомгүй ээж надад байдаг юм аа



Аргаар аргаар хорвоогийн

Аясаар л явна даа охин чинь

Аргадаад үнсдэг ижий минь та

Амар мэнд сууна уу даа

***

Насаараа мөргөх овоондоо яаран яарсаар ирэхэд

Намайгаа хүлээсэн ижий минь та дайлан дайлсаар суудаг юм

Навтгархан гэрийнхээ бурхандаа буян хураамаар байна аа

Нартад ганцхан заяасан ээж надад байдаг юм аа



Аргаар аргаар хорвоогийн

Аясаар л явна даа охин чинь

Аргадаад үнсдэг ижий минь та

Амар мэнд сууна уу даа















No comments: