Friday, January 25, 2013

Хятадын төрийн албаны шалгалт




Төрийн албаны шалгалт                                                                      
“Алтан цагаан будааны аяга”
Тайюань, Шаньси муж
Өнөө үед азаа туршигч, шинэ залуу төгсөгчид төрийн албанд ажиллахыг хүсэх болжээ.
Залуучууд хувийн компанид ажиллах явдал эрс нэмэгдсэн өнгөрсөн 30 жилд хятадын эдийн засаг асар хурдацтай өссөн. Мөнгө олж, амжилтанд хүрэх арга замыг хүлээн зөвшөөрч арилжааны тэнгист гүн шумбах” /хятадаар сиа хай/ аргыг хүн бүр мэдэж, төрийн байгууллагад ажиллах сонирхол эрс буурсан.  Өнгөрсөн арван жилд, гайхмаар өөрчлөлт гарч, хятадын эдийн засаг дөрөв дахин өсөн,  шинэ залуу ажил хайгчид төрийн албаны ажлын байранд ихээр хандах болжээ.
11 –р сарын 25-нд болох төрийн албаны шалгалтанд 1,4 сая хүн шалгалт өгөх бөгөөд арван жилийн өмнөх үетэй харьцуулахад 20 дахин өссөн үзүүлэлттэй байна. Дээрх шалгалт өгсөн хүмүүсийн зөвхөн 20,800 нь л төрийн албанд ажиллахаар гэрээ байгуулах юм / нэг саяас дээш хүн шалгалт өгсөн мужид гэрээг тэнцвэртэй байгуулна/. Энэхүү өсөлт нь эрчимтэй өсөн нэмэгдэж буй, өрсөлдөх чадвартай зах зээлд орж ирж байгаа их сургуулийн оюутнуудын тоо огцом нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Арван жилийн өмнө 1,5 сая байсан үзүүлэлттэй харьцуулахад энэ жил ойролцоогоор 7 сая залуу төгсчээ. Энэ нь нийгэмд хангалттай хүрэлцэхгүй хамгааллын сангаас эрүүл мэнд, тэтгэвэрт гарсны болон орон сууцны тэтгэвэр зэргийг тогтмол авахыг хүсч байсны үр уршиг ба төрийн албан хаагчдийн “төмөр цагаан будааны аяга” хэмээх хуучиршгүй маоист үзэл санааны орчин үеийн хувилбар юм.
Зарим төрийн албаны суудал болон дээгүүр албан тушаалтан бүгдийг нь Коммунист намын гишүүн байхыг шаарддаг. Энэ нь нийгмийн байр суурь, хэлхээ холбоо, эрх мэдлийг уламжлан авч намын үйл хэргийг цааш үргэлжүүлэхэд тустай юм. Төрийн албанд орох өөр нэг арга зам нь төрийн байгууллагад байр сууриа олсон найз нөхөд, танил талтай байх нь чухал боловч Хятадын хуучин тогтсон шалгалтанд шантарч, сэтгэлээр унадаг байдалтай харьцуулахад 1994 онд үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр болсон төрийн албаны шалгалт  нь  төрийн албанд ороход илүү давуу талтай арга замыг бий болгож байгаа юм. Амжиллтай аилд горилогчид нэг удаа шалгуулахаар сэтгэл гонёойдог байх. Гэвч ухамсарлан шаргуу зүтгэх ажил горилогч болон шударга бус ажил горилогч хоёул төрийн албан хаагч болох зам бол итгэлтэй байх, эд хөрөнгөтэй /та Феррари болон мистресс шиг азтай бол / байх л явдал юм.

No comments: