Friday, January 25, 2013

Солонгос хэл - Сэжунг институт



МОНГОЛ ДАХЬ СОЛОНГОСЫН СОЁЛ
Дэлхий даяар солонгосын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх Солонгосын давалгаа нэгэнтээ нөмрөөд эхэлжээ. Зүүн өмнөд Азиас эхлэлээ тавьсан энэхүү давалгаа Дундад Ази, Европ, Австрали, Өмнөд Америкт хүрч асар хурдтай түгэн дэлгэрч байна. Халлю хэмээн нэрлэгдэх солонгосын киноны экспортоор эхэлсэн давалгаа зөвхөн киногоор зогсохгүй поп хөгжим, хувцас, хоол, хэл соёлыг багтаан улам эрчимтэй давалгаалж байна. Энэ ширүүн давалгаа монголыг мөн адил тойроод гарсангүй аль хэдийн нөмрөн авчээ. Та бидний хэн нэгэн солонгосын олон ангит киног заавал үзсэн, бидний эргэн тойрон, хамаатан садны хэн нэгэн нь солонгос улсад сурч, ажиллаж амьдардаг, хэрэглэж буй эд хэрэгслийн аль нэг нь солонгос улсад үйлдвэрлэгдсэн, кимчи, кимбаб гэж хүн бүр мэддэг, самсунг гар утасны тухай ямар нэг байдлаар сонссон л байдаг. Нүдээ таглаж, чихээ бөглөж амьдардаггүй л юм бол үгүй гэж хэлэх хүн бараг олдохгүй л болов уу.  
***
Монголд Солонгосын соёл нэвтэрсэн нь хоёр орны дипломат харилцаа тогтоосонтой нягт холбоотой. Монгол-Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан 2010 оныг Монгол дахь Солонгосын жил болгон зарласан. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо Хүндэтгэлийн хурал хийж, солонгос хэлний илтгэлийн тэмцээн, ссирум /солонгос үндэсний барилдаан/ барилдаан зохион байгуулж, кино фестивал, нанта хөгжмийн тоглолт зэрэг солонгосын уламжлалт болон орчин үеийн соёлын охь болсон олон хөтөлбөрийг монголын ард түмэнд сонирхуулж, солонгосын соёлоор амьсгалуулсан.
Монгол улсад солонгос хэл, соёл судлалын чиглэлээр олон сургууль, сургалтын төв ажиллаж, олон арга хэмжээ зохион явуулдаг. Жил бүрийн 4-р сард Солонгос хэлийг сонгон суралцаж байгаа оюутнуудын дунд солонгос хэлний илтгэлийн тэмцээн болдог. Илтгэлийн тэмцээн маш өрсөлдөөнтэй явагддаг ба амжилттай оролцогсдыг солонгос улсад суралцах шагнал хүлээж байдаг юм. Үүнээс гадна Монгени цогцолбор сургууль солонгос хэлний олимпиадыг зохион явуулдаг бөгөөд дунд, ахлах ангийн сурагчид илтгэл, дуу, урлагын тэмцээнд идэвхийлэн оролцдог ба энэ үеэр хэн нь монгол, хэн нь солонгос сурагч болохыг ялгаж танихын аргагүй тийм амжилттай солонгос, хэл соёлыг суралцаж байна.


Дэлгэрэнгүй бий

No comments: